Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар гарсанаас хойш маш сайн ажилласан

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 6 секунд

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү “Намайг хэрвээ ажилд эргүүлж авахгүй бол хуурамч коронагийн хуйвалдааныг илчилж, худалч хулгайч луйварчин томчуулын булхайг дэлгэнэ” гэж хэлсэн тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор тэрбээр өчигдөр /2021.06.22/ өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.

Тэрбээр "Энэ мэдээлэл худлаа. Буруу ташаа мэдээлэлдээ нэр хавчуулж, миний нэр төрд халдахаа болимоор байна. Коронавирусийн халдвар гарсанаас хойш маш сайн ажилласан гэж боддог. Миний үед ажиллаж байсан эмч, эмнэлгийн байгууллагын хамт олон, цагдаа, онцгой байдлын алба хаагчид хамтарч ажиллахдаа чадлынхаа хэрээр хоорондоо зөвлөлдөж, зөв шийдвэрийг гаргаж хамгаалж ирсэн. Халдварыг дотооддоо алдсанаас хойш олон тохиолдол бүртгэгдэж, нас баралт нэмэгдэж байгаа хэдий ч одоо ажиллаж буй нөхдөө өдөр, шөнөгүй биеэ хайрлалгүй зүтгэж байна хэмээн бодож явдаг. Иймээс намайг ажилгүй байх хооронд нэрийг минь зээлдэж, хуурамч мэдээлэл тараан хүмүүсийг үймүүлээч хэмээн хүсч байна" гэсэн юм.

Д.Нямхүүг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин тэрбээр үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад буй. Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн шүүх хурлаар Д.Нямхүүгийн гаргасан нэхэмжлэлийг хоёр удаа хойшлуулсан. Өчигдөр /2021.06.22/ түүний нэхэмжлэлийн дагуу шүүх хурал хуралдах ёстой байсан боловч наймдугаар сарын 12-ны 11:00 цаг хүртэл дахин хойшлуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

Сэрэмжлүүлэг: Хараа, Ерөө, Туул, Хэрлэн зэрэг голууд үерлэжээ
Сэрэмжлүүлэг: Хараа, Ерөө, Туул, Хэрлэн зэрэг голууд үерлэжээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.