Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БӨХИЙН САЛБАР КОМИСС: Бөхчүүдийн цолыг нөхөж олгохыг Ерөнхийлөгч эцэслэж шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд барилдсан гурван бөхөөс допинг илэрч, Үндэсний бөхийн салбар хорооноос 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Б.Бат-Орших нарыг 11 сараар барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргаж байв.

Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хуралдаж, тэдэнд унасан бөхчүүдийн цол чимэгийг нөхөж олгох шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны Бөхийн салбар комиссын дарга Б.Баасандоржоос тодруулахад "Тийм шийдвэр гарсан. Шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Цол нөхөж олгох эсэхийг Ерөнхийлөгч шийддэг" гэлээ.

Ямартай ч Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны шийд гарснаар Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт өвдөг шороодсон М.Бадарч улсын гарьд, Ц.Одбаяр улсын заан, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар улсын харцага, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нар улсын начин цол нөхөж авахаар боломж бүрдэж байгаа юм.

"УОК-оос хөл хорио тогтоох санал Засгийн газарт хүргүүлээгүй"
 
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж  байна
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.