Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: “Дельта“ вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ.

Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, Орхон аймагт “Дельта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн нар хариулт өглөө.

Эрүүл мэндийн сайд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон тухай болон “Дельта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй. Манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цахим наадмыг Б.Баатар ганцаараа найруулахаар болжээ
Цахим наадмыг Б.Баатар ганцаараа найруулахаар болжээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.