Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын дунд хүртэл хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "ЭЕШ долдугаар сарын 1-4-ний хооронд товлогдсон. Энэ жил нийт 40420 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 2 дугаар долоо хоног хүртэл хойшлуулж байна. Учир нь халдварын тархалт нэмэгдэж, шалгалтад орох 1500 гаруй хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтагч болсон байгаа.

Мөн элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг 9620 багш байдаг. Үүнээс тодорхой багш нар нь вирус авч, өдөр тутамд энэ тоо нэмэгдэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутагт очих ёстой 66 багшийн 10 гаруй нь халдвар авч, шалгалт зохион байгуулах боломжгүй болж байна.

Хамгийн гол нь хөдөө орон нутгаас шалгалтад оролцох ёстой 7600 орчим хүүхэд бий. Гэтэл өнөөдөр 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөдөлгөөнөө хаасан байгаа. Тиймээс эдгээр хүүхдүүд хөл хорионд орсон байгаа. Энэ мэт шалтгаанаас болж, шалгалтыг хойшлуулж байна.

Шалгалтыг наймдугаар сарын яг хэдэнд авахаа долдугаар сарын 10-нд эцэслэн зарлана.

Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хойшлууллаа гээд сурагчдын их дээд сургуульд орох, бүртгүүлэх асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Үүнийг их дээд сургуулийн захирлуудтай ярьж тохирсон. Наймдугаар сарын дунд үеэр шалгалтаа өгөөд, 9 сарын 1 гэхэд сургуульдаа орсон байх болно" гэлээ.

Монголбанк: Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
Монголбанк: Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.