Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Шалгалтын материалыг бэлдэх багш нарыг шинээр сонгож сэдэв даалгаврыг бэлтгүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын дунд хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдээллээ. Тэрбээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх шийдвэрийг гаргаж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл шалгалтын материалыг нууцлалын өндөр зэрэглэлд утасны сүлжээгүй газар бэлтгэдэг багш нарын баг хэрхэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Шинэбаяраас тодруулахад, "Шалгалтын материалыг бэлдсэн өмнөх багш нарын баг гэрээний дагуу долдугаар сарын 4-нд нууцлалын бүсээс гарч гэр гэртээ очно. Шалгалтын сэдэв даалгаврыг өндөр нууцлалын зэрэгт бэлтгүүлэх үүрэгтэй байдаг учраас наймдугаар сард болох шалгалтын материалыг бэлдэх багш нарын багийг шинээр сонгож шалгалтын сэдэв даалгаврыг бэлтгүүлнэ" гэв.

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын дунд хүртэл хойшлууллаа
Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын дунд хүртэл хойшлууллаа
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.