Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Ресторан, кофешоп, амралт жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах хугацааг 10 хоногоор сунгалаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 49 секунд

УОК-оос хэдхэн хормын өмнө хуралдаж гаргасан шийдвэрүүдийг бид танилцуулж байна. Дөнгөж сая хуралдсан УОК-ийн хурлаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу бүх төрлийн ресторан, кофешопын заалаар үйлчилгээг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэж, хориглосон хугацааг 10 хоногийн хугацаанд сунгалаа.

Ингэснээр цаашид хүргэлтээр болон захиалгаар үйлчиллэх үйл ажиллагааг нь 10 хоногоор сунгах шийдвэрийг гаргалаа. Мөн амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг дахин 10 хоногоор сунгахаар болжээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эсрэг болон вакцинжуулалтын үйл ажиллагаатай холбоотой хийж хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлж зохион байгуулахаар чиглэл өгчээ.

УОК: Фитнесс, бассейн, сауны үйл ажиллагаа энэ сарын 25-наас 10 хоног ЗОГСООНО
УОК: Фитнесс, бассейн, сауны үйл ажиллагаа энэ сарын 25-наас 10 хоног ЗОГСООНО
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.