Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Болд: Фэнүүддээ КАМЕРТОН хамтлагийн 26 жилийн ойн баярын мэнд хүргэе

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Орчин үеийн хөгжмийн урлагт нэрээ тодоос тод мөнхөлж, бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг нь гэгддэг “Камертон” хамтлагийн 26 жилийн ой тохиож байна. Камертон хамтлаг 1995 оны зургадугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Ойн баярын өдрөө “Камертон” хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт, дуучин Д.Болд үнэнч фенүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Бидний дуу хөгжим,уран бүтээлийн түүхтэй энэ олон жил үргэлж хамт байж,сэтгэл зүрх халуун алга ташилтаараа урам зориг-итгэл сэтгэлээр дэмжсээр ирсэн үнэнч фэнүүд,үзэгч олондоо КАМЕРТОН хамтлагийн 26 жилийн ойн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ БАЙНА!!!!

Энэ зурагийн маск хурдан байхгүй болж хамтдаа бүгдээрээ нэгэн өдрийг дуу хууртай хэзээ ч мартагдашгүйгээр бүжиглэн жаргахийг тэсэн ядан хүлээе!!!!

Хайртай шүү та нартаа бид дөрөв….” хэмээжээ.

Халдвар авсан 1600 гаруй ээжид
Халдвар авсан 1600 гаруй ээжид "Амин дэмийн багц" хүргүүлж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.