Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: ҮАБЗ, УОК гэсэн хэдхэн хүн асуудлыг шийддэг тогтолцоотой боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Засгийн газрын сүүлийн гурван сарын менежмент болохгүй байна. Ковидын хууль ямар үр дүнтэй байгааг УИХ нь ч дүгнэсэнгүй. Засгийн газар нь ч тайлагнасангүй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян генералын хэлж байгаагаар бол "Тодорхойгүй байна, гэхдээ үйлчлэлийг нь сунгачихъя" гэж байгаа юм байна. Ковидын хуулиас болоод Монгол Улсын олон хууль үйлчлэхээ больчихоод байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын дур зоргын үйл ажиллагаа чинь бүтэн жил хагас ноёрхох гээд байна. ҮАБЗ-ийн гурван дарга, эсвэл УОК гэсэн хэдхэн хүн асуудал шийддэг тогтолцоо бий болоод байна. Энэ нь амжилтад хүрч байвал болж байна. Гэвч амжилтад хүрэхгүй байна шүү дээ. Энэ байдал чинь хэрээс хэтэрч байна. Үүнийг хэлж байгаа нь хэн нэгэн хүнд дайсагнаад байгаадаа биш" хэмээн байр сууриа илэрхийллээ.

12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцинд хамрагджээ
12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцинд хамрагджээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.