Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боловсролын хуулинд орон нутагт ажиллах багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр тусгасан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Хөдөө орон нутагт ажиллах багш, ажилчдын асуудал хэрхэн яаж анхаарах вэ. Хуулиндаа хэрхэн яаж тусгасан бэ"

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Энэ хуулийн шинэчлэлийн гол реформ нь боловсролын байгууллагын санхүүжилттэй холбоотой асуудал. Үүнд, багшийн цалин хөлсний урамшууллын нэмэлт санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан байдлаар оруулж ирж байгаа. Мэдээж хуучин хуулиуд дээр байсан орон нутгийн багш нарын нэмэгдэл, багшаас гадна бүх ажилтнуудад хамаарах, мөн ээлжийн амралт зэрэг нийгмийн асуудлыг шийдэх замаар оруулж ирж байна" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг болон бага ангийн багш болох сонирхолтой хүмүүсийн тоо багасч байна
Л.Энх-Амгалан: Цэцэрлэг болон бага ангийн багш болох сонирхолтой хүмүүсийн тоо багасч байна
 
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.