Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

ҮАБЗ-ийн даргаар томилогдсон Ж.Энхбаяр тушаал гаргаж, тус зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилсон байна.

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.

Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчимаа болгодог байна.

Сануулахад, тус хүрээлэнгийн захирлаар хошууч генерал, доктор, профессор З.Болдбаатар ажиллаж байжээ.

"Лантуун дохио" ТББ нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.