Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Соёлын салбарын “Үндсэн хууль” гэж хэлж болохоор хууль батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, шинэ хууль болох Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүд батлагдлаа. Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан болон Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал. Үүнд, чухал ач холбогдолтой Соёлын салбарын “үндсэн хууль” гэж нэрлэж болохоор Соёлын тухай хууль соёрхон батлагдлаа.

Кино урлагийг дэмжих тухай хууль 2005 оноос хойш үе үеийн сайд, УИХ-ын гишүүд, УИХ-ын байнгын хорооны дарга нарын хүч хөдөлмөр, оюун санаа, зүтгэлээр бий болж байна. Энэ бол бидний хувьд, соёлын салбарынхны хувьд бахархууштай сайхан өдөр. Монгол соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэхэд ямар эрх зүйн орчин шаардлагатай, тэр бүхнийг хуульд шингээж үлдээлээ. Би Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн хэрэгжилтийг илүү сайн байхад, дагалдан гарах журмыг боловсруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.

Нөгөөтэйгүүр, бид маш олон соёлын түрлэг дээр байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид өөрсдийн соёлыг түгээн дэлгэрүүлж, хэрэглээнд оруулах ёстой. Энэ хүрээнд Кино урлагийг дэмжих хууль батлагдлаа. Энэ бол өөрийн соёлыг энэ цаг мөчид амьдарч байгаа үр хүүхэд, залуучууддаа зөв байдлаар, тэдний сонирхдог байдлаар түгээн дэлгэрүүлэхэд хамгийн чухал хууль болж байгаа гэж үзэж байна. Цаашлаад өөрийн орны өв соёл, түүхийг дэлхийд танин мэдүүлэхэд ч чухал нөлөөтэй байх юм" гэлээ.

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг он дуустал сунгалаа
Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг он дуустал сунгалаа
 
МУГТ М.Лхагвагэрэл Парисын олимпод оролцох эрхээ авлаа
МУГТ М.Лхагвагэрэл Парисын олимпод оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.