Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ҮАБЗ хуралдаж, наадмыг тэмдэглэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 32 секунд

Монголын морин спорт уяачдын холбооноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд баяр наадмыг тэмдэглэх шаардлага хүргүүллээ. Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав, "Үндэсний баяр наадмаа хийж Үндэсний дархлаагаа авч үлдэх агуулгаар олон ТББ, иргэд, уяачид, үндэсний спортын тамирчид нэгдэж цуглаж байна. Бид ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гэсэн дөрвөн хүнд шаардлага хүргүүлэхээр ирлээ. Энэхүү шаардлагад, Мянга мянган жилийн түүхтэй Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын үндэсний дархлааг хамгаалж төр, ард түмний эв нэгдэл, өвөг дээдсийн өв, ур ухааныг уламжлан өвлүүлж буй Монгол түмний төрт ёсны их ёслол үндэсний бахархал мөн.

Энэхүү ёслолыг бид ган, зуд, дайн дажин, өвчин зовлон ирэх үед ч тухайн он цагийн хаад ноёд, төр засгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хүн ардаа хөгжөөн цэнгүүлж ирсэн тул Монгол наадам тасрах учиргүй. Гэтэл Монгол наадмын учир холбогдлыг хүүхэд залууст ёс бусаар тайлбарлаж, тэдний тархийг угаах үзэгдэл даамжирсаар байна. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна. Иймд дараар шаардлагыг хүргүүлж байна.

1. ҮАБ-ын тухай хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх.

2. Нэгэнт бэлтгэлээ хангасан бөхчүүд, харваачид, уяачдыг улс оронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан журамлан наадуулах.

3. Төр, ард түмний уламжлалт үндэсний эрх ашиг, соёл уламжлалын дархлааг тасалдуулахгүй, хадгалан үлдээх үүднээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цаг хугацаанд нь заавал ёсчлон тэмдэглэхийг шаардаж байна.

ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж 2021 оны долдугаар сарын 8-ны 15.00 цагаас өмнө хариу ирүүлнэ үү. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авалгүй, татгалзсан агуулга бүхий хариу ирүүлбэл бид үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн банкийг ХУВЬЧЛАХААР бэлтгэл ажилдаа оржээ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн банкийг ХУВЬЧЛАХААР бэлтгэл ажилдаа оржээ
 
Б.Энхбаяр: Өнгөрсөн онд цацсан Б.Амгаланбаатарын яриаг та хэн нэгний даалгавраар авч, сошиалд цацсан уу
Б.Энхбаяр: Өнгөрсөн онд цацсан Б.Амгаланбаатарын яриаг та хэн нэгний даалгавраар авч, сошиалд цацсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.