Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарыг улстөржүүллээ гэж Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан хоёрын хэнийг хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудтай уулзсан. Уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд ноцтой байж болохуйц нэг мэдэгдлийг хийлээ. Тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг улстөрөөс ангид байлгах ёстой. Улстөрчдөд хандаж хэлэхэд, цар тахлын амаргүй үед улстөр хийх гэж байвал Ерөнхий сайдтайгаа хийх хэрэгтэй. Энэ улстөрийг дөнгөн данган тэмцэж ядаж байгаа эрүүл мэндийн салбарт хийж албаар хооронд нь талцан хуваах бодлогыг улстөрчид барьж болохгүй. Өмнө нь вакцин дээр иймэрхүү асуудал үүссэн. Би зарим хүмүүсийн нэрийг хэлсэн. Цаашлаад хэрэв энэ байдал тасрахгүй бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрсийг зарлана. Хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Энэ салбарын эмч, ажилтнуудад ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн нөлөөлөл өгөх оролдлогыг Ерөнхий сайдын хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй. Ийм зүйл хийгдэж байгаа. Тусгай албаны шугамаар энэ мэдээллийг би авч байгаа. Үүнийг би эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн гэж үзнэ. Шаардлагатай бол эрүүгийн хуулийн хамгийн өндөр арга хэмжээг авах саналыг оруулна. Учир нь энэ цаг үе бол дайн бүхий цаг хугацаа. Бид ийм үед нялцганаж болохгүй" гэв.

Түүний хэлснээр Эрүүл мэндийн сайд байсан хүн нь эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж, учраа олохгүй дампуурч байгаа яамыг нь талцуулж хуваагаад байгаа аж. Сайд байсан хүн гэхээр МАН-ын үед ажиллаж байсан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан сайд нарын нэг болж таарах нь. Өөрөөр хэлбэл, энэ хоёр сайдын нэг нь одоогийн сайд С.Энхболдынх нь ажлыг хийлгэхгүй байгаа бололтой.

Цар тахлын үед улс төрөөс хамгийн ангид байж, гол ажилдаа анхаарах ёстой салбар бол Эрүүл мэндийн салбар. Гэвч С.Энхболд сайд удирдаж буй салбарынхаа улстөржилтийг ч, ажлыг ч дийлэхгүй байгаа нь үнэн. Тэр буруутан нь хуучин хоёр сайдынх нь нэг гэнэ. Хэрэв үнэн бол цар тахлын ард гарна гэдэг улам л бүрхэг болж буй бололтой. Д.Сарангэрэл сайдын хувьд өөрийнхөө ажиллаж байсан үеийг сайн байсан гэж өнөөдрийг хүртэл хамгаалдаг. Гэвч ковидтой нүүр тулах үед амьсгалын аппаратаас эхлээд бэлтгэл ажил дутаж, Сараа сайдыг бэлтгэл ажлаа хангаж чадаагүй гэж буруутгах хүмүүс олон болсон.

Харин Д.Сарангэрэл сайд өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандаж "Би Т.Мөнхсайхан гэдэг залууг дэмжиж эмнэлгийн дарга болгож, сайд болоход нь сайн үгийг хэлсэн. Гэвч тэр нөхөр дотоодод ковид алдсан буруугаа сайтууд, троллуудыг худалдан авч надтай холбож бичүүлсэн" гэх утгатай зүйлийг сошиал хуудсандаа постолсон юм. Мөн анхаарал татаж буй өөр нэг зүйл нь тусгай ажлын шугамаар олж авсан уг мэдээллээ Ерөнхий сайд шаардлагатай бол зарлаж, эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх хэсэг байв.

Хэрвээ Т.Мөнхсайхан сайд энэ зүйлд буруутай байвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яагаад Эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө тавив. Цаашлаад, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч хоёрын хооронд ямар нэгэн асуудал үүсэх юм биш биз гэх зэрэг олон хардлагыг үүсгээд амжлаа. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой эдгээр үгсийг чухам хэнд хандаж хэлэв.

МАН-ын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан хоёрын хэн нь цар тахлын хүнд хэцүү цаг үед эмнэлгийн салбарыг улстөржүүлэн талцуулж, эх орноосоо урвах үйлдэл гаргаад яваад байна вэ.

Г.Лхагвадорж

Амралтын 9 хоногт ажиллах шинжилгээний цэгүүдийн БАЙРШИЛ
Амралтын 9 хоногт ажиллах шинжилгээний цэгүүдийн БАЙРШИЛ
 
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.