Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их аварга Хакүхо, Озэки Тэрүнофүжи нар Нагоя башёг тэргүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 41 секунд

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Вакатакакаге-тай барилдаж, түүнийг ёритаоши мэхээр хаяж, 11 даваатай башёг тэргүүлсээр байна.

Маргааш Их аварга Хакүхо, Сэкиваке Митакэүми-тэй учраа таарсан байна. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Сэкиваке Митакэүми-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр төвөггүй давж 11 дахь даваагаа авч Их аваргын адил 11 даваатай башёг тэргүүлсээр байна. Тэрбээр маргааш Комүсүби Мэйсей-тэй барилдана.

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Таконошо /М-2/-той учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр давснаар 8 даваа, 3 унаатай боллоо.

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Ура /М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаж 7 даваа, 4 унаатай яваа бол, энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Кагаяаки /М-12/-тэй таарч, түүнийг сүкүинаге мэхээр унагаж 7 даваа, 4 унаатай болов.

Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Ичияамамото /М-17/-тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаснаар 8 даваа, 3 унаатай болов.

Озэки Шодай, энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ -тэй барилдаж, түүнд ёритаоши мэхээр унаж 6 даваа, 5 унаатай болсон бол Хошёорюү гачигоши хийж 8 даваа, 3 унаатай боллоо.

Бакс Финиксийг хожиж цувралын харьцаа 2:2 боллоо
Бакс Финиксийг хожиж цувралын харьцаа 2:2 боллоо
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.