Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Бүртгэлгүй, зөвшөөрөлгүй оношлуурт хяналт тавих ажлын хэсэг байгуулна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 24 секунд

Иргэд гадуур худалдаалагдаж буй түргэвчилсэн оношлуурыг авч хэрэглэх нь ихсэж буй. Үүнтэй холбогдуулан "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар -тай хамтарсан ажлын хэсгийг байгуулж, зөвхөн Эрүүл Мэндийн Яам -наас зөвшөөрөгдсөн "Оношлуурын бүртгэлийн гэрчилгээ" авч бүртгүүлсэн оношлуурыг хэрэглэх, худалдаалахад хяналт тавих гэж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр "ДЭМБ-ын бүртгэлгүй болон Монгол Улсад ямар ч бүртгэлгүй, зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнээс хасая. Ганзагачид гаарлаа.

Баталгаагүй, зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуураар оношлуулж сөрөг, эерэг гэх нь иргэд, хэрэглэгчдийн сэтгэл санааг үймүүлэхээс гадна халдвар тараах эрсдэлтэй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар -тай хамтарсан ажлын хэсгийг гаргаж зөвхөн Эрүүл Мэндийн Яам -наас зөвшөөрөгдсөн "Оношлуурын бүртгэлийн гэрчилгээ" авч бүртгүүлсэн оношлуурыг хэрэглэх, худалдаалахыг шаардана. Ажлын хэсгийг байгуулж байна. Ирэх 7 хоногоос хяналт шалгалтын хэсгийг эмийн сан болон худалдааны цэгүүдэд гаргана" гэжээ.

Орон нутагт халдварын 644 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт халдварын 644 тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.