Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гол, усны аюулаас 46 иргэнийг авран хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын 421 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 20203 иргэнд хүргэж, ногоон бүсээс 3431 автомашин холдуулж, 4904 ширхэг тараах материал тарааж ажилласан.

Мөн 46 иргэнийг гол, усны аюулаас авран хамгаалж, голд суусан 5 автомашиныг татаж гаргаж, амь насаа алдсан 7 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд Туул, Хэрлэн голын дагуу Шаргаморьт зуслангийн уулзвар дээр 12 зурагт самбарыг байршуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орон нутагт халдварын 627 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт халдварын 627 тохиолдол бүртгэгдлээ
 
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.