Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиогийн олимпийн хөгжмийн зохиолч гаргасан зүй бус үйлдлүүдийнхээ төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Японы хөгжимчин Кэйго Оямада Токиогийн Олимпыг нээлтийн ёслол хариуцсан багийн бүрэлдэхүүнээс гарч буйгаа даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр олон жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэж байснаа хүлээн зөвшөөрснийхөө дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Баасан гаргаас эхлэх Олимпын хөгжмийг хариуцан ажиллаж байсан К.Оямадагийн өнгөрсөнд гаргасан зүй бус үйлдлүүдийн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр олон нийтээс хүлцэл өчиж, Олимп, Паралимпын наадмын хүрээнд гүйцэтгэж буй үүргээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр, ёслолын ажиллагааны эхний дөрвөн минутад эгшиглүүлэхээр төлөвлөж байсан К.Оямадагийн уран бүтээлийг дээрх шалтгааны улмаас хасахаар болжээ. Түүнчлэн бусад хөгжмийн зохиолч нар уг хөгжмийг орлох уран бүтээлийг туурвихаар ажиллаж буйг тэрбээр мэдээлжээ.

Б.Баатар: Анимэйшн төрлийн хийцлэлийн нэг хэлбэр, үүнийг хулгай гэвэл тэнэг хэрэг
Б.Баатар: Анимэйшн төрлийн хийцлэлийн нэг хэлбэр, үүнийг хулгай гэвэл тэнэг хэрэг
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.