Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Гурван сарын хугацаанд 3.1 их наяд төгрөгийн зээл олгогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Тэрбээр "Эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн талаар ээлжит бус хуралдаанаар сонслоо. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийтдээ 3.1 их наяд төгрөгийн зээл олгогдсон байна. Гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна.Бидний төсөөлснөөс илүү хурдтай, хүртээмжтэй зээл олгогдож байна. Энэ зээлүүдийн гол зорилго нь эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хамгаалах юм. Үүнийг 10 их наяд хөтөлбөрийн төлөвлөгөө биелүүлж байна гэж бид үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 3.1 их наяд зээлийн хүрээнд 204 мянга гаруй ажлын байрыг хамгаалж чадсан байна" гэлээ.

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна
Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.