С.Энхболд: Олон нийтийн дундаас дельта вирусийн гурван тохиолдол бүртгэгдсэн

Ангилал
COVID-19
Хэзээ
2021/07/20
Унших
1 минут 12 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөж гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын тархалт болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол улсын хэмжээнд сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тохиолдол тогтвортой нэг түвшинд байж сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 1500-аас доош тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч сорьцуудын баталгаажилтыг эрдэмтдийн баг хийж байна.

Зургаадугаар сарын сүүлийн болон долдугаар сарын эхэн үеийн шинжилгээний сорьцуудын үр дүн гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод нэг дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гадны улс оронд илгээсэн сорьцуудад дельта хувилбар бүртгэгдсэн. Зургаадугаар сарын 15-наас өмнөх 1500 сорьцод зөөвөрлөгдөж ирсэн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ бүх сорьц баталгаажиж дуусаагүй байна. Энэ долоо хоногт багтан баталгаажна" гэв.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!