Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Токиогийн олимпын нээлтэд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорино

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчилж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорино. Түүний айлчлал энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.

Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
 
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг Элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг Элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.