ШУУРХАЙ: Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ОГЦРУУЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/07/20
Унших
1 минут 5 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулжээ. Тодруулбал, өнөөдөр хуралдсан ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 14 төлөөлөгчийн өргөн барьсан аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байна. Ингээд санал хураахад хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 20 нь огцруулах саналыг дэмжсэн байна.

Хуралдааныг өглөө 10.00 цагт товлосон ч АН-ын бүлгийнхэн 15.00 цаг болгон хойшлуулсан. Улмаар 18.20 цагт эхэлж, 19.30 цагт өндөрлөжээ. Аймгийн Засаг даргыг огцруулсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжилна.

Дашрамд сануулахад, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг наадмын өмнөөс засгийн түвшинд яригдаж эхэлсэн байсан юм. Уг мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Г.Лхагвадорж

Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Cэлэнгийг бас огцоруулна гэсэн нил факт гэсэн

  2. Иргэн

    Өвчин зовлон дээрээс дээрээс нь намрын ажил юу юугүй эхэллээ. Юун халаа сэлгээ вэ? Яасан завтай улсууд байдаг юм.

  3. Монгол.

    Наасан биш, хадсан биш. Ажлаа олигтой бүтээхгүй мөнгө бодооч, сул суугчдыг огцруулах хэрэгтэй.

  4. ebi

    ERDENIIG DAGAAD L YAVAAD BAIDAG BAISAN TSUNH BARIGCHIIG OGTSRUULJ AIMGAA GESEN SETGELTEI SHUDARGA HUNIIG SONGOH N ZUVUUU

  5. Иргэн

    Эхлэл нь зөв байна, а- гаас эхлээд явж өгнө дөө, хотоос сумьяабазарыг, туркээс асаг хэзээ салгах юм болдоо

  6. монгол хүн

    архангай аймгийн улс төрийн шахаагаар дарга болсон энэ нөхрөөс гадна их хурлын гишүүн гурвыг ч сонгогчид эргүүлэн татмаар байгаа шүү аймгийн дулааныг ч анхаарч өөрчлөхгүй бол үнэ өртөг нь бүрхэг иргэд аж ахуйн нэгжийг хохиросон нэг зальтай нөхрийн хувийн монополь газар болоод удлаа

  7. zochin

    zob. zob