Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх наймдугаар сард явагдах ЭЕШ-ын хуваарь гарчээ

Огноо
Унших
1 минут 46 секунд

Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалт ирэх наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

-Суудлын хуваарь /ЭЕШ-ын шалгуулагчид “Суудлын хуваарь”-аа 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн 09:00 цагаас хойш www.eec.mn цахим хуудасны ЭЕШ цэсийг сонгож, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж аваарай.

Суудлын хуваарь гэдэг нь таны ЭЕШ өгөх шалгалтын байр, анги танхим, суух суудал, шалгалтын цагийг зааж өгсөн хуудас юм.

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

-Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно

-ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхаарууллаа. Ингээд шалгалтын хуваарийг танилцуулж байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс
Х.Баттулга Ерөнхийлөгчөөс "буусан" тул Ч.Сайханбилэг Монголд тун удахгүй ирэх гэнэ
 
“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг үйлчилгээний гавьяат ажилтан боллоо
“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг үйлчилгээний гавьяат ажилтан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.