Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдочдоо дэмжихээр Токиог зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр өглөө Токио хотыг зорьж байна. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгчээ.

Мөн уг бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтжээ. Тэрбээр жүдогийн баг бүрэлдэхүүний хамт явж байгаа аж.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба баг, тамирчдаа дэмжихээр ийнхүү Токио хотыг зорилоо.

ТОКИО-2020: Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив
ТОКИО-2020: Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.