С.Тулга: Д.Ганзул, Б.Болор-Эрдэнийн гэр бүл, найз нөхдөөс нь уучлалт гуйя

Ангилал
Спорт Токио-2020
Хэзээ
2021/07/21
Унших
2 минут 36 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдээд байна. Монгол Улсыг төлөөлж, ээлжит зуны олимпын наадамд оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гавьяат дасгалжуулагч С.Тулгаар ахлуулсан эмэгтэй шигшээ баг Япон Улсын Токио хотод очсон.

Японыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтсан юм. Тэгвэл олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийж Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадмаас хассан. Тодруулбал, Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам нар олимпод оролцохоор болжээ.

Хасагдсан тамирчдын ар гэр болон найз нөхөд цахим орчинд шуугиан тариад байсан бол энэ асуудалд Монгол Улсын 3x3 багийн дасгалжуулагч С.Тулга тайлбар хийлээ. Тэрбээр “Өмнөговь аймагт хийсэн бэлтгэлийн үеэр Д.Ганзулын нуруу нь татсан. Токиогийн олимпод оролцох тамирчдаа сонгох үеэр нуруу, өвдөгний бэртэл нь дахиад сэдэрсэн. Одоо гайгүй байгаа. Б.Болор-Эрдэнэ Токиод ирэхээс долоо хоногийн өмнө Д.Ганзултай мөргөлдөөд хамраа хугалчихсан. Олимпод оролцуулах боломжийг эрэлхийлээд Токиод авч ирсэн юм.

Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ. Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь ч хасаагүй.

Одоо олимпод оролцохоор сонгогдсон дөрвөн тамирчин ямар ч буруугүй. Сайдын, даргын охин биш. Жирийн айлын хүүхдүүд. Манай багийн охидууд руу зарим хүн их дайрч, сошиалаар элдэв юм бичиж байна. Том тэмцээний өмнө тамирчид руу битгий дайраарай. Уг нь ийм зүйл ярихгүй байя гэж бодож байлаа.

Монгол Улс сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод оролцохоор болсон нь өөрөө том амжилт. Элдэв цуу яриа тараан, бидний дунд битгий яс хаяарай. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол бүх хариуцлагыг би хүлээнэ" гэсэн юм.

Сэтгэгдэл (25)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Тулга чи бол мөнгөний амтанд алиа хошного

  2. адъяа

    Та бүхэндээ амжилт хүсье.

  3. Gerel

    Ta nar hol yvkue

  4. Сайхан

    Та нартаа амжилт хүсье. Манайхан улайм цайм хүнийг гүтгэж худлаа ярьдаг нэг тийм муухай зантай. Сонсоод итгээгүй.

  5. Havana

    Ta nar medali bitgii hel oligtoi ch oroltsohgui

  6. Нэргүй

    Бэлтгэл нь цөхөрсөн бна шдээ. Үүнийг ойлго

  7. Ванчин

    Хөгийн амьтан

  8. Шууданч

    Дүүд амжилт хүсье

  9. эгч

    бэртэлтэйгэ мэдэж байгаа 2 тамирчин нь дуугарах ёстой . багиын хамт олондоо амжилт хүснэ бизд. монголын л нэр гарна

  10. Будаа

    Ийм заваан юм хийгээд байхаар яаж өөдөлдөг юм, будаа болоод ирэх биз

  11. Үкун тулга

    Үкун тулга гээд С.эрдэний ажилчин

  12. Сс

    Тэр 2 үхтлээ зүтгэсэн ш тээ. Ашиглачаад үнсэнд хаясан шалз болголоо доо

  13. М

    Баг дотроо ярих асуудал бишүү наад 2 охин чинь гомдолтой болоод л ийм яриа гараад бн шд ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр. Багийнхаа охидуудыг нэг хүн шиг болгох болоогүй л бн даа дотроо ийм хагаралтай баг яаж амжилт гаргах вэ дээ тулга минь

  14. Иргэн

    Үнэхээр харамсаж байна

  15. Зочин

    Бусдыгаа бодохгүй бузар хэл ам хийгээд байдаг хүний үнэргүй амьтад вэ? Тэгээд бас Япон хүртэл авч яваад тэмцээнд оролцуулах арга зам эрэлхийлж байхад

    • gcdyut

      Medehgui bol zugeer amaa tat ok

  16. zochin

    darga narin xvvxdvvd bol tylga xeden zaas awsan bol sain tamirchidaa xasaxig bodxod owoo xedig xalaasalsan bx daa xugin gar bn daa darxanchyydin yyrig baraw

  17. Зочин

    Охидыг сэтгэлдээ овоо үнэлж, сайн үр дүн гаргана гэж бодож байсан юсан. Одоо хэл амны бузар орчлоо.

  18. Zochin

    Ийм юм бсон бол тэр дор нь мэдээллээд явах хэрэгтэй шуу дээ маш удаан бух юм болоод шуугиан тарьсаны дараа хийж бдаг буруу шуу

  19. mnbv

    яг тэмцээний өмнө болиоч атаархал

  20. 4444

    anhnaasaa naad humuus chin medej bsan biz dee. 2 ni hasagdahaa. er ni anhnaasaa zgr 4 hunee avj yavahgui dee

  21. зочин

    амьжилт хүсье

  22. Иргэн

    Зургаагаас хоёр нь хасагдана шүү дээ яасан юм ойлгодоггүй амьсгаанууд вэ, амжилт хүсье, шанзулын ээж болио, охинтойгоо бусадыг зүйрлэж бод

  23. zochin

    odoo .bolno oo 2 ork ulsaa bod dasgaljuulagch shiideh asuudal

  24. bat

    amjilt husie.