Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдааг үүрч унагасан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Өчигдөр цахим орчинд цагдааг үүрч унагаж байгаа бичлэг цацагдсан. Тэгвэл уг асуудалд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд 2021 оны долдугаар сарын 20-ны өдөр жолооч “М” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23 заасан зөрчил гаргасан байна. Тодруулбал, Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж түүний биед халдсан байна.

Уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар БЗДЦГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Тус хэрэг нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх /1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

"Нэмэх даатгал" гэх тэтгэврийн даатгалыг иргэдэд санал болгож, залилж байж болзошгүйг анхаарууллаа
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.