Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь Их аварга боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор аварга цол хүртсэнийг зарлалаа. Тэрбээр 73 дахь Их аварга болж байгаа юм байна. Түүний дэвжээний багш Асахифүжи их аварга бөгөөд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр өвдгөндөө хүнд бэртэл аван 2019 оны гуравдугаар сард тавдугаар зиндаа болох жонидан хүртэл чансаа буурч байсан билээ. Гэвч Тэрүнофүжи гайхалтай эргэн ирж, аварга цолтон боллоо.

Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн Даваа гаригт ээлжит бус хурлаа хийж, 29 настай Тэрүнофүжид дуу нэгтэйгээр 100 хувийн саналаар ёкозүна цол хүртээхийг дэмжжээ. Ийнхүү дөрвөн жил хагасын дараа сумо ертөнцөд дахин нэгэн Монгол аварга төрж байгаа нь энэ юм.

ТОКИО-2020: Олимпын наадмын хамгийн залуу оролцогч 12 настай
ТОКИО-2020: Олимпын наадмын хамгийн залуу оролцогч 12 настай
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.