Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайхаар 303 дугаар ангийн нисдэг тэрэг хөдөллөө

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэдэг газарт самарт явсан гурван эмэгтэй, нэг эрэгтэйг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сум руу хөдөлжээ. Тодруулбал, ЦЕГ-аас эрэн хайх ажиллагаанд тусламж хүссэний дагуу ийнхүү 303 дугаар ангийн онгоц хөөрсөн байна.

Тэд энэ сарын 8-нд самранд явсан бөгөөд алга болсон гэх дуудлагыг энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад ар гэрийнхнээс нь өгсөн байна.

Сануулахад, тухайн иргэдийн ар гэрийнхний зүгээс эрэн хайх ажлыг нисдэг тэргээр явуулахыг хүссэн ч дөрвөн хүний суудалтай нь гурван сая төгрөг, 14 хүний суудалтай нь 4.5 сая төгрөг гэдэг. Тиймээс ард иргэдээсээ тусламж хүсэж байна гэх мэдээллийг өгөөд байсан.

Харин ЦЕГ-ын хүсэлтийн дагуу ОБЕГ-аас Зэвсэгт хүчний жанжин штабт хандсанаар ийнхүү зэвсэгт хүчний онгоц хөөрчээ.

Нийслэлд орж ирсэн сарьсан багваахай, могой зэрэг амьтныг байгальд нь тавьжээ
Нийслэлд орж ирсэн сарьсан багваахай, могой зэрэг амьтныг байгальд нь тавьжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.