Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Шаардлага хангахгүй барилга, байгууламжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Шадар сайд С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яаманд өнөөдөр ажиллалаа. Тодруулбал, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил болон барилгын чанар стандартын талаар ярилцсан юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэдэд амжиж мэдээлэх системийг шинэчлэх ажлыг Одон орон, гео физик судлалын хүрээлэнд болон холбогдох газруудад чиглэл өгсөн.

2018 онд манай орын нутаг дэвсгэр болон хил орчимд 37 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 45 мянга, 2020 онд 67 мянга гэх мэтээр нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд найман мянга гаруй барилга байгууламж бий. Бүх барилга байгууламжийг үнэлэх, паспортжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой. Энэ ажлыг 2022 оны улсын төсөвт шаардлагатай зардлыг тусгаж нэр мөр хийх хэрэгтэй байна. Ирэх Даваа гарагт гамшгаас хамгаалах зөвлөлийн хуралдаан болно. Нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт ч ашиглалтын шаардлага хангаагүй, актлагдсан олон барилга байшинд иргэд ажиллаж, амьдарч байгаа. Цаашид шаардлага хангахгүй барилгуудын асуудлыг шийдвэрлэхээс гадна шинээр барьж буй барилгуудын чанар шаардлагыг хангуулах тал дээр анхаарах хэрэгтэй. Гаднаас орж ирж буй арматурын төмрийн чанар, жинтэй холбоотой асуудал анхаарал татаж байгаа. Барилга багууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдэх ёстой" гэлээ.

Он гарсаар гурван магниутуудаас дээш 380 удаагийн газар хөдлөлт болсон аж. Мөн Хөвсгөл, Баян-Өлгий, Увс Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудад газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршиж байна.

Гвиней Улс олимпт оролцохоос татгалзав
Гвиней Улс олимпт оролцохоос татгалзав
 
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.