Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин иргэд болон тэдний өмч хөрөнгөд нэн тэргүүнд анхаарахыг сануулав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт бүх шатны эрх баригчдаасаа иргэд болон тэдний өмч хөрөнгийн аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг сайтар, чанд хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Мөн тэрбээр Хятадын төв хэсгийн Хэнань муж гэх мэт зарим бүс нутагт их хэмжээний хохирол учруулж, эд материалын алдагдалд оруулсан хүчтэй аадар бороо тасралтгүй орсны дараагаар чухал заавар чиглүүлэг өгчээ.

Сануулахад, аадар бороо нь нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлж, Жэнжоу болон бусад хотод их хэмжээний үерийн ус хуримтлагдан, зарим голын усны түвшин түгшүүрийн түвшингээс давж, хэд хэдэн далан нурсан байна. Иймд төмөр замын хэсгүүдийг хааж, зарим нислэг цуцлагдсан аж.

Б.Отгонтуяа

Эх сурвалж: http://www.xinhuanet.com/english/2021-07/21/c_1310074647.htm

С.Амарсайхан: Шаардлага хангахгүй барилга, байгууламжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой
С.Амарсайхан: Шаардлага хангахгүй барилга, байгууламжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.