Файзер вакцины 92,490 тунг хүлээн авчээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/07/22
Унших
1 минут 15 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн ба нийт хүн амын 57,2% нь вакциндаа бүрэн хамрагджээ. Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байгаа аж.

Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба долдугаар сарын 28-нд дахин 132,210 тунг хүлээн авах юм. Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!