Үерийн улмаас Хэнань мужид 25 хүн нас барж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/07/22
Унших
1 минут 23 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Их хэмжээний аадар бороо орсноос үүдэн Хятадын Хэнань мужид үерийн гамшиг нүүрлээд байна. Метроны буудал үерт автаж метронд зорчиж явсан иргэдийг олсоор татаж гаргажээ. Нэгэн эмэгтэй өөрийн Weibo хаягтаа “Хэрэв 20 минутийн дотор ямар ч аврал ирэхгүй бол хэдэн зуун хүн амь насаа алдах болно” гэж бичжээ. Харин өөр нэг хүн Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “ Би маш их айсан. Гэхдээ хамгийн их айсан зүйл нь ус биш агаарын хангамж буурч байгаа явдал байсан” хэмээсэн байна.

Жил бүрийн энэ үеэр Хятад хамгийн хур бороотой байдаг бөгөөд жил бүр үер болдог. Гэсэн хэдий ч Хятадын эрдэмтэд дэлхийн дулаарал нөхцөл байдлыг улам аюултай болгож цаг агаарын эрс тэс байдал цаашид улам бүр давтагдах магадлалтайг анхааруулж байна.

Хэнань мужид 25 хүн нас барж, 200.000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус мужийн орчимд аврах ажиллагаа үргэлжилж байгаа бол дахин аадар бороо орох төлөвтэй байна.

Э.Мягмарнаран

https://www.bbc.com/news/world-asia-china-57920412

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. зочин

    Харамсалтай байна