Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Инстаграм”-д хуурамч нүцгэн зураг байршуулж бусдыг залилдаг байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цахим орчинд "Instagram" ашиглан хуурамч хаягт нүцгэн зургаа байршуулан бусдын анхаарлыг татан банкны данс ашиглан 5$, 15$, 25$, 100$ гэх үнийн сонголттойгоор төлбөр төлж telegram руу ашиглаж байгаа утасны дугаараараа бүртгүүлэн нууц группэд орох эрх авдаг бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.

Манай улсад цахим орчны хяналтгүй байдал, интернетийн зохисгүй хэрэглээнээс болж охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны охидод хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцлийг бий болгож болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Үерийн улмаас Хэнань мужид 25 хүн нас барж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Үерийн улмаас Хэнань мужид 25 хүн нас барж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.