Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагаан ордон“-ы ойролцоо галт зэвсгийн халдлага гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Цагаан ордон"-оос 1.5 километрийн зайд байрлах "Вашигтон ДС"-ийн тансаг зэрэглэлийн нэгэн зоогийн газрын гадна зэвсэгт этгээд гал нээжээ. Гэрчүүдийн хэлснээр зэвсэгт этгээд Мексик ресторан руу буудсаныхаа дараа машинаар зугтсан байна. Галт зэвсгийн халдлага Вашингтон хотод төдийгүй Америкийн олон хотод гарч байгаа юм.

Статистик мэдээллээр 2018 оноос хойш буугаар үйлдсэн халдлагын хэмжээ Вашингтон ДС-д жил бүр нэмэгдэж байгаа аж. 2021 онд галт зэвсэгтэй холбоотой 471 халдлага бүртгэгдсэн бол өнгөрсөн оны энэ үед 434 хэрэг гарчээ. Ихэнх хэргүүд Вашингтон хотын ядуу хэсэг зүүн өмнөд, зүүн хойд дүүргүүдэд төвлөрч гардаг бол энэ удаа хотын төвд болсон нь иргэдийг цочирдуулсан байна.

Э.Мягмарнаран

Эх сурвалж: BBC

Орон нутагт халдварын 724 тохиолдол батлагдлаа
Орон нутагт халдварын 724 тохиолдол батлагдлаа
 
ЧУУЛГАН: Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.