Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичлэг: Гарцаар гарч буй иргэнийг мөргөж гэмтэл учруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 380 явган зорчигч гэмтэж, 37 хүний амь хохирчээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2021.07.16/ гарцаар гарч явсан эрэгтэйг мөргөж гэмтэл учруулж буй бичлэгийг Тээврийн цагдаагийн албанаас цахим орчинд цацлаа.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Бичлэгийн талаар мэдээлэх боломжгүй. Хэрэг шалгагдаж байгаа. Зуны цагт автомашины хөдөлгөөн багассан байна. Энэ үеэр иргэд гарцтай болон гарцгүй газраар зам гарч байгаад мөргүүлж гэмтэх тохиолдол өдөрт хоёроос гурван удаа тохиолдож байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг тээврийн цагдаагийн албанаас уриалж байна" гэв.

Ж.Байгалмаа: Нийслэлд ирэх 14 хоногт бүртгэгдэх халдварын тоо 400-аас доош байх боломжтой
Ж.Байгалмаа: Нийслэлд ирэх 14 хоногт бүртгэгдэх халдварын тоо 400-аас доош байх боломжтой
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.