Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Live: Монголын баг тамирчид олимпын нээлтийн ёслолд оролцож байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 53 секунд

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлт өнөөдөр 19.00 цагт албан ёсоор эхэллээ. Япон улсын Токио хотын Цэнгэлдэх хүрээлэнд тус улсын төрийн дуулал эгшиглэснээр олимпын наадам нээж байна. Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орох юм.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд Монгол улсаас оролцох багийн тугчаар жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нар сонгогдсон билээ. Тэд тугаа мандуулахад бэлэн болоод байгаа аж.

ОУОХ-ноос жендерийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй юм.

ФОТО:
ФОТО: "Токио-2020" олимпын наадмын нээлтийн агшин
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.