Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын сурагчид Олон Улсын тэмцээнээс 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна

Огноо
Унших
1 минут 27 секунд

Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан талаар БШУЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон байна.

Биологийн 32-р олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Энэ онд Монголын сурагчид олон улсын 5 олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. 3 олимпиадын дараа буюу одоогийн байдлаар Монгол сурагчид 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна.

ТОКИО 2020: Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө барилдана
ТОКИО 2020: Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө барилдана
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.