Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: УОК-оос бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулахыг зөвшөөрсний дагуу 128 бөх барилдуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

МҮБХ-ноос 128 бөхийн барилдааныг задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах болсон талаараа мэдэгдлээ. Тодруулбал, "Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн.

УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар " ... цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах..." шийдвэрийг гаргалаа" гэсэн байна.

Эх сурвалж: МҮБХ

ТОКИО 2020: М.Уранцэцэг хэсгийн аварга болж, шөвгийн дөрөвт шалгарлаа
ТОКИО 2020: М.Уранцэцэг хэсгийн аварга болж, шөвгийн дөрөвт шалгарлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.