Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орж ирсэн” машин худалдаж авах бол ИНГЭЖ ШАЛГАЖ аваарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Гаалиар орж ирсэн машинуудыг өмнө нь явж байсан, осолдож байсан талаар мэдээллийг шалгах бүрэн боломжтой. Гэвч иргэд энэ талын нарийн ойлголт, мэдээлэл дутмаг байдгаас шалтгаалан автомашин худалдаачдад хууран мэхлүүлэх тохиолдол их. Тухайлбал, өмнө нь явж байсан машиныг сэв суугаагүй шинэ машин гэж зарсан тохиолдлын талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр "Сэв суугаагүй шинэ машин гээд зарсан нь баригдлаа. Хэрэглэгчийг ингэж төөрөгдүүлж бараагаа зарахгүй ээ. Үнэнээ л хэлээд зараач дээ. Иймээс л бид төрийн байгууллагуудтай хамтран гаалиар орж ирэхэд нь шалгах боломжийг бий болгосон. Иргэд Монголд явж байгаагүй машин гээд тойрч 1 хараад, 1 унаж үзээд авалгүй эхлээд заавал Ибаримтаар орж шалгаж авч байгаарай. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт ийм тохиолдолууд байвал баримттай шууд хандаарай. Энэ автомашин дээр гомдол ирсэн. Хохирлыг барагдуулж өгнө. Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүдэх замаар худалдаа хийвэл өндөр торгуультай байдаг.

Цаашдаа автомашин засварын газруудыг бүртгэлжүүлж хяналттай болгох хэрэгтэй байна. Хийх ажил мөн ч их байна даа" гэжээ.

Хилээр орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг дараах дарааллаар шалгана. Үүнд: Ибаримт-Үйлчилгээ-Гаалийн ерөнхий газар-Гаалийн лавлагаа-Тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах-Арлын дугаараа хийх.

ТОКИО-2020: Боксчин Б.Чинзориг ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ
ТОКИО-2020: Боксчин Б.Чинзориг ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.