Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт дөрвөн иргэн үерийн усанд урсаж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач баг гэх газарт долдугаар сарын 24-ний өдөд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлага мөн өдрийн 18:10 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Эрлийн ажиллагааны дүнд мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас Халиун сумын харьяат 20 настай эмэгтэй З цогцсыг, 20:30 цагт 58 настай эмэгтэй Х-ийн цогцсыг харин оройн 21:00 цаг орчимд 62 настай эрэгтэй С-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн долдугаар сарын 25-нд “Хар толгой” гэдэг газар долоон настай эмэгтэй С-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.

Он гарсаар усны ослын улмаас 78 хүн амь насаа алджээ
Он гарсаар усны ослын улмаас 78 хүн амь насаа алджээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.