Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Л.Энх-Амгалан сайдын хүрэл медалийн ПЛОВ

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 8 секунд

Урин дулааны улиралд аялаж зугаалж, амарч суух шиг жаргал үгүй. Сайд ноёд, ямар ч баян чинээлэг нэгэн байсан ч үүнээс үл татгалзана. Манай төрийн түшээд сүүлийн өдрүүдэд улс төр бус олимпын наадмын мэдээнд чих тавьсан шигээ амарч явна. Тухайлбал, БШУЯ-ын сайд амралтаараа өөрийн хайртай дотнын хүмүүсээ гарын хоолоо хийн, чамгүй сайн тогооч гэдгээ баталж яваа сурагтай. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Амралтын өдөр гэр бүлийнхэндээ зориулж гарын хоолоо хийж өгөхийг хичээдэг. Тэр дундаа плов хийх дуртай. Заавал тэдэн гр перец, давс гэж хэмжээ орц харахаас илүү үнэр, баримжаа, мэдрэмж, өөрийн дуртай жимс, амттанг нэмж оруулбал илүү сайхан болоод байх шиг санагддаг.

Тэгж байж миний гарын хоол гэж нүүр бардам хэлэх эрхтэй ч болдог байх. Мэргэжлийн тогооч биш ч гэсэн тогоондоо бол пловоо хийж, зуухандаа галаа тохируулчихаад л байгаа юм даа гэж өөрийгөө магтмар аядаад л байж байна даа.

Плов гэдэг хоол баруун ази манай торгуудын нутгаас цааших улс гүрнүүдийн нийтлэг хоол байсан тухай өмнөх зууны эхээр аялж явсан хүмүүс тэмдэглэн үлдээсэн байдаг. За тэгээд хоол бол урлагаас гадна сэтгэл, мэдрэмж хоёрын нийлбэр юм байна шүү.

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Олимпын хүрэл бол эхний суурь нь. Дээшээ медалиуд маань гоё өрөгдөөд явах байх гэсэн итгэлээр зуухны яндангаа нүдэн байж мэндчилье. Кккк хоолны үнэр авахаар илүү үгтэй болж байна гэж. Бүх тамирчиддаа амжилт хүсье" гэжээ.

Б.Пүрэвдорж: С.Эрдэнийн АН-аас Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэлийн намаас М.Хүдэрбаатарыг дэвшүүлэх гэж байна
Б.Пүрэвдорж: С.Эрдэнийн АН-аас Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэлийн намаас М.Хүдэрбаатарыг дэвшүүлэх гэж байна
 
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.