Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Халдвар аваад эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 23 секунд

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр "ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллахаар болсон.

Бид одоо дельтавирусийн мутацлагдсан хувилбарт анхаарах болсон. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60 хувиар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа" гэлээ.

Тиймээс цаашдаа

  1. Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах
  2. ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах
  3. Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх
  4. Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх
  5. Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах шаардлагатай байна" гэлээ.
SOCIAL POP: Л.Энх-Амгалан сайдын хүрэл медалийн ПЛОВ
SOCIAL POP: Л.Энх-Амгалан сайдын хүрэл медалийн ПЛОВ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.