Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аадар бороо орсны улмаас таван хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Говь-Алтай аймагт аадар бороо орсны улмаас таван хүн амь насаа алджээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ долоодугаар сарын 24-ний өдрийн 15.10 цагаас 15.40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас үер бууж гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18.10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19.00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас 7-62 насны дөрвөн хүний цогцсы олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар долоодугаар сарын 24-ний өдрийн 01.10 цагаас 10.50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас үер бууж, ачааны автомашинтай нэг хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22.12 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долоодугаар сарын 25-ны өдрийн 13.30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн талаар холбогдох албанаас мэдээллээ.

ТАНИЛЦ: Ц.Цогтбаатартай медалийн төлөө барилдах олимпын аварга, алдар цуут ШОХЭЙ ОНО гэж хэн бэ
ТАНИЛЦ: Ц.Цогтбаатартай медалийн төлөө барилдах олимпын аварга, алдар цуут ШОХЭЙ ОНО гэж хэн бэ
 
“Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй“ гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч үнэнээр нь хэлэх байх“
“Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй“ гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч үнэнээр нь хэлэх байх“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.