Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ: Аялал жуулчлалын бааз барих төсөлтэй талбайд хаус барьж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 55 секунд

БОАЖЯ, МХЕГ, цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Богд уулын Залаатын зүүн богины аманд уулын бэл сэтлэн барилга барихаар үйл ажиллагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ. Тус шалгалтаар “Эксорс” ХХК болон “Миралайн” ХХК-иудын уулын аманд эхлүүлсэн үйл ажиллагааны зөвшөөрөлд хяналт шалгалт хийж, тусгай баримт бичгүүдтэй танилцсан юм. Тус хоёр компани нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар буюу нэг захирамжаар газар эзэмших гэрчилгээ авсан бөгөөд тус компаниуд нь нэг эзэнтэй компани аж.

“Эксорс” ХХК нь долдугаар сарын 22-ны өдрийн БОАЖЯ сайдын А290 дугаартай тушаалаар дөрвөн га газар эзэмших гэрчилгээг авч, аялал жуулчлалын зориулалттай цэцэрлэгт хүрээлэн барихаар хүсэлт гаргаж газар авсан газар авчээ. Тодруулбал, долдугаар сарын 03-ны өдөр БХУДЦ газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн ГБМЗХ2020/13-026 дугаартай А даалгавартай, барилгажих талбай 3,5 га, 2 давхар хүртэлх цогцолборууд баригдана гэх даалгавартай байсан аж.

“Миралайн” “Эксорс” ХХК-иуд нь нийт есөн га газрыг эзэмшдэг байна. Ийнхүү аялал жуулчлалын бааз барих төсөлтэй зөвшөөрөл авсан тус хоёр компанийн талбайд зөвшөөрөлгүйгээр барилга барих үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж хамтарсан баг шалгалтын ажиллагаа явуулсан нь энэ аж.

ТОКИО 2020: Монголын тамирчин Саид Моллай олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ТОКИО 2020: Монголын тамирчин Саид Моллай олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.