Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллай сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 9 секунд

Токиогийн олимпын Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 81 кг-ийн Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Монгол Улсын бөх Саид Моллай алтан медалийн төлөө Таканори Нагасетай барилдаж ялагдсанаар олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн.

Тэрбээр 2019 онд Монгол Улсын иргэн болсон. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу тив дэлхийн олимпт амжилт гарган медаль хүртсэн тамирчдад олгодог мөнгөн урамшууллыг авах эрхтэй юм. Олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд сар бүр дөрвөн сая, мөнгөн медаль авсан бол гурван сая, хүрэл медаль авсан бол хоёр сая төгрөгийн урамшууллыг Засгийн газраас олгодог. Тиймээс олимпын мөнгөн медальт Монгол Улсын тамирчин Саид Моллай сар бүр гурван сая төгрөгийн мөнгөн урамшуулал авна.

Мөн түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор мялаалгах эрхтэй хэмээн олон нийт үзэж байна.

ТОЙМ: Медалийн өнгөө хувиргасан олимпын наадмын дөрөв дэх өдөр
ТОЙМ: Медалийн өнгөө хувиргасан олимпын наадмын дөрөв дэх өдөр
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.