Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Болортуяа: Дельта вирусийн тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 39 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцины асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол улсын нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад буй. Мөн 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулж байгаа. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол гарч байна. 2021 оны есдүгээр сарын 1 гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулж амжихгүй бол халдварын тохиолдол нэг сая орчимд хүрч болзошгүй гэх тооцооллыг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж байсан. Вакцинжуулснаар 180-200 мянга орчим хүн өвчлөх магадлалтай байгааг эрдэмтдийн зөвлөл хэлж байсан. Гэхдээ энэ нь дельта хувилбарын нөлөөг тусгаагүйгээр гаргасан тооцоо шүү. Хэдийгээр Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, бүрэн тунд хамрагдуулсан ч тайвшрах цаг болоогүй байгааг гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан вирус хувилбар буюу дельта хувилбар бүртгэгдсэн тухай танилцуулсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн 124 улсад тархаад буй дельта хувилбарын вирус нь маш өндөр хурдаар өвчлөлийн хүндрэл их байдаг. Дельта вирус нь:

-Тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн

-Эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин нэмэгдсэн

ЗГ: Халдварын нөхцөл байдлыг харж байгаад хичээл сургуулийн асуудлыг шийднэ
ЗГ: Халдварын нөхцөл байдлыг харж байгаад хичээл сургуулийн асуудлыг шийднэ
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.