Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шилдгүүд Монгол иргэншилтэй байсан бол сард хэдэн төгрөгийн цалин авах вэ

Ангилал
Эдийн засаг Токио-2020
Огноо
Унших
1 минут 57 секунд

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн урамшууллын хэмжээг 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн тушаалаар шинэчилсэн. Энэхүү тушаалын дагуу олимпын наадмаас алт авсан тамирчдад 4 сая, мөнгө авсан тамирчдад 3 сая, хүрэл авсанд нь 2 сая төгрөгийг сар бүр олгоно. Мөн ДАШТ-ээс алт авсан тамирчдад 2 сая, мөнгө авсанд 1 сая, хүрэл авсанд 500 мянган төгрөгийг сар бүр урамшуулал болгон олгодог юм.

Энэ тушаалын дагуу З.Ойдов, Н.Түвшинбаяр нар 7.5 сая төгрөгийг сар бүр урамшуулал болгон авдгаараа нийт тамирчдыг медалийн урамшууллын дүнгээр тэргүүлдэг байна. Энэхүү шагналын урамшууллыг манайхтай адил хүн ам багатай дэлхийн зарим улс орнууд тамирчдаа дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг.

Тэгвэл манай сайт сонирхолтой байх үүднээс дэлхийн шилдэг тамирчид Монгол иргэншилтэй байсан бол шагналын урамшуулалд сар бүр хэдэн төгрөг авах байсныг тооцоолсон юм. Энэхүү жагсаалтад "хүн загас" гэгддэг Майкл Фелпс, манай гарагийн хамгийн хурдан хүн Усэйн Болт, нэг өдөр хоёулаа олимпын алтан медаль хүртсэн ах, дүү Абэ зэрэг тамирчдыг багтаалаа. Энэхүү тооцооллоор АНУ-ын усан сэлэлтийн тамирчин сар бүр 163.5 сая төгрөг, ОХУ-ын тамирчин Лариса Латинина сар бүр 81.5 сая төргөрийн урамшуулал авах байжээ.

Жагсаалтад багтсан тамирчдын спортын төрөл, үзүүлсэн амжилт, сард хүртэх мөнгөн урамшууллын хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.

ТОКИО 2020: Маргааш О.Гүндэгмаа буудаж, О.Мөнхцэцэг, Л.Отгонбаатар нар барилдана
ТОКИО 2020: Маргааш О.Гүндэгмаа буудаж, О.Мөнхцэцэг, Л.Отгонбаатар нар барилдана
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.