Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Монголын үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргаж байна

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 30 секунд

Зуны XXXII Олимпын наадам Япон улсын Токио хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
"Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпын лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпын наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.
Олимпын Харти болон Монголын үндэсний олимпын хорооны дүрэм, Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж байна
Монголын үндэсний олимпийн хороо нь Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.
Та бүхнийг оюуны өмчийг дээдлэн Олимпийн хөдөлгөөний дүрэм, журмыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Эх сурвалж: МҮОХ

МАН-ын удирдлагууд ЦЕГ-ын дарга Ж.Болд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг чөлөөлөх бололтой
МАН-ын удирдлагууд ЦЕГ-ын дарга Ж.Болд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг чөлөөлөх бололтой
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.