Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1286 тохиолдол батлагдаж зургаан хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1286 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 164155 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 510 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 776 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 815 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 6269

-Хүндэвтэр 2679

-Хүнд 929

-Нэн хүнд 170 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10698 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2041 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10047 иргэн байна.

Дорнод аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Дорнод аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.