Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 992 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 992 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 165,147 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 352 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 640 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас таван хүн нас барж, нийт нас баралтын тоо 820 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 6271

-Хүндэвтэр 2511

-Хүнд 894

-Нэн хүнд 177 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10,591 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2058 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 9853 иргэн байна.

ТОКИО-2020: О.Бурмаа эхний барилдаандаа ялагдал хүлээлээ
ТОКИО-2020: О.Бурмаа эхний барилдаандаа ялагдал хүлээлээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.