Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сарын өмнө маскнаас татгалзсан Швед улсад нас баралтыг ТЭГ түвшинд барьсан хэвээр байна

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 28 секунд
Шведийн нийслэл Стоколм хотод олон нийтийн газар амны хаалт зүүх сүүлийн зөвлөмж цуцлагдсан өдөр. 2021.07.01

Швед улсад нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүх шаардлагатай гэх зөвлөмж нь амны хаалттай холбоотой сүүлийн зөвлөмж байсан бөгөөд энэхүү зөвлөмжөө долдугаар сарын 1-нд цуцалсан байна. Үүнээс хойш тухайн улсын нийт иргэд амны хаалт хэрэглэхээ больжээ.

Шведийн тархвар судлалын ерөнхий эмч Андерс Тегнел баасан гарагт дельта хувилбарын талаар "Бидний мэдэхгүй зүйл их байна" гэж хэлээд коронавирусийн дельта хувилбарын талаар "алс холын дүгнэлт" гаргахаас сэрэмжлүүлэв. Энэ хувилбар нь Шведэд нэлээд удаан хугацаанд тархаж байсан, ялангуяа асрамжийн газар гэх мэт өндөр эрсдэлтэй орчинд тархсан болохыг хэлжээ.

Шведийн Aftonbladet сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Дельта хувилбарын халдвар нь маш жигд бус юм шиг санагддаг. Зарим тохиолдолд нэг хүн зуун хүнд халдварладаг бол зарим хүмүүс нэг ч хүнд халдварлаагүй олон тохиолдол бий” гэжээ.

Шведэд сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт 300 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа ч нас баралтын түвшин 0 хэвээр байгаа юм.

ТОКИО-2020: Монголын шүүгч Э.Саруул байт харвааны финалыг шүүлээ
ТОКИО-2020: Монголын шүүгч Э.Саруул байт харвааны финалыг шүүлээ
 
С.Эрдэнэ: Намын анхан шатнаас нэр дэвшээч гэж хүсэлт ирсэн. Би хүлээж авахад бэлэн
С.Эрдэнэ: Намын анхан шатнаас нэр дэвшээч гэж хүсэлт ирсэн. Би хүлээж авахад бэлэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.